“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадмын Тэшүүрийн эмэгтэйчүүдийн 500  метрийн уралдаан болж аваргуудаа шалгарууллаа. Энэ зайд Японы тамирчин Нао Кодэра 36.94-ийн цаг үзүүлж олимпийн рекорд тогтоож алтан медаль  хүртжээ. Тэрээр 2010 онд Ванкуверын өвлийн олимпоос мөнгөн медаль хүртэж байсан юм.  Харин мөнгөн медалийг олимпийн хошой аварга БНСУ-ын тамирчин Лее Сан ва 37.33-ын амжилтаар зүүсэн юм. Лее Сан ва дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа түрүүлж байжээ.

Энэ зайд хүрэл медалийг Чехийн тамирчин Каролина Ерванова 37.34 цагийн амжилт үзүүлж  хүртсэн байна. Энэ түүний олимпийн наадмаас авч буй анхны медаль болж байна.

 

Д.НЯМАА

IFrame

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

WordPress spam blocked by CleanTalk.