Тамирчид сууж байна. Английн премьер лигийн төгсгөл хөлбөмбөгчдөөс эцсийн хүчээ шавхахыг шаардаж байна. Хоёрхон тоглолт үлдсэн, нэг оноо ч нэг гэхгүй чухал үе. Бусдаасаа хоцорч буй Челсигийн хувьд ч өнөөгөө нөхөж, Ливерпүүлийг талбай дээрээ 1:0-ээр хожиж 3 оноогоор урагшиллаа. Түүний өмнө байрлах Ливерпүүл, Тоттенхемийн аль аль нь хожигдож Челси онооныхоо зөрүүг ердөө л 2 болгож багасгалаа. Дараагийн хоёр тоглолтонд Челси дараалан хожиж, Ливерпүүл, Тоттенхем дараалан хожигдох аваас ирэх жилийн Аваргуудын Лигт тоглох эрхийг Челси өвөртлөх болно.

Э.БАЛЖАА

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

WordPress spam blocked by CleanTalk.