Английн премьер лигийн 28 дугаар тойргийн сүүлийн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Лигийг тэргүүлэгч Манчестер сити “Этихад” цэнгэлдэхдээ Лондоны Арсеналыг хүлээн авч 3:0-ээр ялалт байгууллаа.

Тоглолтын 9 дэх минутанд Манчестер ситигээс Бернардо Силва гоолдож багтаа тэргүүлэл авчирсан бол 28 дахь хоромд Испани хагас хамгаалагч  Давид Силва гоол оруулж багийнхаа тэргүүллийг баталгаажуулсан.

Лигийг тэргүүлэгчдийн гоол үүгээр дуусаагүй бөгөөд 33 дахь минтанд Ларе Сане багийнхаа гурав дахь гоолыг бүртгүүлсэн юм. Нэгдүгээр үед гурван гоол оруулсан Манчестер сити шийдвэрлэх үед ноцтой алдаа гаргалгүй тоглолтыг өндөрлүүлж 75 дахь оноогоо халааслажээ. Тэдний Манчестер Юнайтед 59 оноотой нэхэж байна.

О.ДАШНЯМ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

WordPress spam blocked by CleanTalk.