Аваргуудын лигийн “F” хэсгийн тэргүүлж шилдэг 16-д шалгарсан Манчестер сити энэ шатанд Швейцарийн Базельтай оноолт таарсан. Эхний тоглолт өнгөрсөн шөнө болж Манчестер сити 4:0-ээр ялалт байгууллаа.

Энэ тоглолтын шилдгээр хоёр гоол оруулсан Илкае Гундоган шалгарчээ. Тэрээр эхний үеийн 14 болон хоёрдугаар үеийн 53 дахь минутанд гоол оруулсан юм. Мөн Бернардо Силва, Серхио Агуэро нар гоол оруулжээ. Ингэснээр Манчестер сити шөвгийн наймд шалгарах нь ойлгомжтой болж байгаа юм. Хариу тоглолт хоёр долоо хоногийн дараа явагдана.

Өнөө шөнө Английн Ливерпүүл Портотой, Реал мадрид Парис сен Жермэйнтэй тоглоно.

Д.НЯМАА

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

WordPress spam blocked by CleanTalk.