Испаний “Копа Дел ре”-ын цомын тэмцээний  хоёрдугаар шатны  хариу тоглолтууд өнгөрсөн шөнө явагдав.

Энэ шатанд ЛА лигийг тэргүүлж буй Барселоно Селта багтай тоглож 5:0-ээр хожиж дараагийн шатанд шалгарлаа.

Каталоны багаас Лионел Месси 13 болон 15 дахь минутанд гоодож дабл хийжээ.  Мөн Иван Ракитич, Лиус Суарез, Хорди Алба нар гоолдож багийнхаа ялалтад хувь нэмрээ оруулжээ.

Дэлхийн дөрвөн удаагийн шилдэг тамирчин Месси “Копа Дел ре”-ын цомын тэмцээнд 14 гоол оруулаад байгаа юм.

Энэ шатанд Эспаниол Лавентег 2:0-ээр, Севилла Кадизыг 2:1-ялж дараагийн шатанд шалгарсан байна.

 

Д.НЯМАА

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу