Холимог тулааны UFC холбооны хөнгөн жингийн дэлхийн аварга асан Миша Тэйт төрж, охинтой болжээ. Мишагийн нөхөр Жонни Нуньес инстаграмм хуудсандаа шинэ хүнийхээ зургийг нийтэлсэн байна. Төрөлт нэлээд хүндрэлтэй явагдаж, Миша бараг гурав хоног өвдөж байж /67 цаг үргэлжилсэн/ төрсөн гэнэ.

Хосууд шинэ хүнээ Амайя гэж нэрлэжээ. Миша Тэйт 2016 онд Холли Хольмыг боох мэхээр ялж дэлхийн аварга болж байсан юм. Тэр үед Х.Хольм “Ялагдашгүй” гэгдэж асан Ронда Роузиг буулгаж аваад бүсээ хамгаалах эхний тулаанаа Миша Тэйттэй хийж байв. Миша Тэйт сүүлийн хоёр тулаандаа Аманда Нуньес, Ракель Пеннингтон нарт дараалан ялагснаасаа хойш хувийн амьдралаа төвхнүүлж явна.

 

Д.НЯМАА

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

WordPress spam blocked by CleanTalk.