Монголын Чөлөөт бөхийн холбооноос зохион байгуулж буй “Мongolia open” тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд өнөөдөр эхэллээ. 7 дахь жилдээ уламжлал болон зохиогдож буй “Mongolia open’-д ОХУ, БНХАУ, АНУ, Болгар, Япон, Польш, Киргиз зэрэг орны шилдэг тамирчид хоёр өдрийн турш Улаанбаатарын дэвжээнээ хүчээ үзэх нь. Монгол улсаа төлөөлж Дэлхийн хошой аварга С.Батцэцэг, МУГТ Г.Мандахнаран, МУГТ Э.Бэхбаяр, ОУХМ П.Орхон нарын манай чөлөөтийн шилдэг тамирчид бүгд зодоглож байна. “Азийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх сорил тэмцээн болж байгаагаараа илүү онцлогтой” гэж МЧБХ-ны нарийн бичгийн дарга Батбаяр онцоллоо.

Mongolia open” тэмцээнийг ETV телевиз болон спортын нэгдсэн портал сайт болох SPORTLIFE.mn сайт цахим хуудсаараа шууд дамжуулан хүргэх юм байна. Спорт цогцолборт очиж үзэх хүмүүсийг тусгай автобусаар хүргэж байна гэж тус тэмцээнийг зохион байуулагчид мэдэгдэв.

О.ДАШНЯМ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

WordPress spam blocked by CleanTalk.