Билэгт, Эрдэнэбаатар, Чинзориг нараас бүрдсэн Монголын эрэгтэйчүүдийн баг Шри ланкийн багтай эн тэнцүү өрсөлдөж 2:3-ийн харьцаагаар ялагдаж 23-р байрны төлөө Арабын Нэгдсэн Эмират Улсын багтай учирсан. АНЭУ-ын багийг 3:1 харьцаагаар буулган авч 28 орноос 23-р байрт шалгарлаа. Манайхантай ижил, ойролцоо түвшинд тоглодог байсан Киргизийн баг ихэд ахисан харагдана. Макаогийн баг ч нэг түвшин ахисан гэдэг нь энэ удаагийн Азийн аваргаас анзаарагдав.

Эрэгтэйчүүдийн төрөлд Япон, Тайваны баг хүрэл медаль хүртэж, аваргын төлөө Хятад : Солонгосын баг таарсан. Маргааш нэгбүрчилсэн төрөлд манай тамирчид хүчээ үзэх болно.

О.ДАШНЯМ

1 СЭТГЭГДЭЛ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу