Английн лигийн 18 удаагийн аварга Ливерпүүл клуб Францийн Лион багаас хагас хамгаалагч Набил Фекирийг эгнээндээ элсүүллээ.

Лион клуб Фекирийг хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараагаар үнийг нь өсгөж зарахаар төлөвлөж байсан ч бүтэлгүйтэж 60 сая фаундаар арилжсан байна. Ливерпүүлийн эмнэлгийн баг Баасан гарагт Францийн шигшээ багийн байрласан газарт очиж Фекирийг үзлэгт оруулахаар болжээ.

Набил Фекир өнгөрсөн улиралд Лион багийн төлөө 39 тоглолтод оролцож 21 гоол оруулж, есөн гоолийн дамжуулалт өгсөн байна. Аваргуудын лигт аман хүзүүдсэн Ливерпүүл солилцоо наймааны цонх нээгдсэнээс хойш хоёр дахь тоглогчоо худалдаж авч буй нь энэ юм.

Өмнө нь тэд Монокх клубийн хагас хамгаалагч Фабианог 43.7сая фаундаар элсүүлээд байсан билээ. Улаануудын дараагийн бай нь Рома клубийн Бразил хаалгач Аллисон, Сток ситигийн хагас хамгаалагч Жердан Шакири нар юм.

 

Д.НЯМАА

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

WordPress spam blocked by CleanTalk.