Испанийн аварга, өнгөрсөн 2жилийн Аваргуудын Лигийн аварга Реал Мадридын тоглолтыг үзэхээр үзэгчид тоглолт эхлэхээс 5 цагийн өмнө цугларсан. Тэд төрөлх хотынхоо баг Наполийг дэмжихээр ийнхүү эртлэн цугласан ч баг нь бас хожигдлоо. Испанид 3:1 -ээр хожигдсон бол нутаг дээрээ 2:1 харьцаагаар хожигдож, тоглолтыг орхилоо. “Реал Мадрид” шигшээд ямар ч төвөггүй шалгаран үлдэв. Реал Мадрид багийн ахлагч Серхио Рамос эхний гоолыг хийсэн бол хожлын хоёр дахь гоолыг италичууд өөрсдийнхээ хаалганд хийжээ.

Ийнхүү Байер Мюнхен болон Реал Мадрид гэсэн 2 хүчирхэг баг Аваргуудын Лигийн шувтаргын шатанд шалгарлаа. Өнөө орой өөр хоёр багийн нэр тодорно. Энэ бол Парис сан Жерменд 4:0 -ээр хожигдсон Барселона болон Португалийн Бенфикад 1:0-ээр ялагдсан Боруссиа Дортмунд юм. Испаничууд 90 минутанд 6 гоол хийнэ гэдгээ амлаж буй бол Дормундын Боруссийн даалгавар харьцангуй биелэх боломжтой. Боруссиа 2:0 -ээр хожиж чадвал дараагийн шатанд шалгарна.

 

 

Э.ЛХАГВАСҮРЭН

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

WordPress spam blocked by CleanTalk.