Индонез улсад зохион байгуулагдсан “18 th Asian Games Invitation Tournament” тэмцээнд Монголоос “Алдар” спорт хорооны таван тамирчин өрсөлдөж нэг алт, хоёр хүрэл медаль хүртжээ. Тэмцэээний эрэгтэйчүүдийн 68 кг-д П.Тэмүүжин аваргын төлөөх тоглолтод Солонгосын тамирчинг 47:24-өөр илүүрхэж алтан медаль хүртсэн байна. Мөн эрэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Азийн наадмын хүрэл медальт М.Түмэнбаяр, эмэгтэйчүүдийн 53 кг-д өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Намуун нар хүрэл медаль зүүжээ. Сонирхуулахад П.Тэмүүжин 2016 олны олимпийн наадамд шангалт байрт орж байсан юм.

 

 

О.ДАШНЯМ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу