БНСУ-ын Сөүл хотноо энэ сарын 27-нд болсон тэмцээнд оролцсон Монголын бодибилдинг фитнессийн холбооны баг тамирчид 4 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж, 1 тамирчин “Pro card”-ын эзэн болжээ.

“Mr.Olympia amateur-Asian Grand prix 2018” тэмцээн нь “IFBB professional league” холбооноос Ази тивд зохион байгуулдаг хамгийн нэр хүндтэй тэмцээн юм. Тэмцээнд өндөр зэрэглэлийн тамирчид оролцдог “Азийн Гран при” гэдгээрээ онцлогтой юм.

Тус тэмцээнд Монгол Улсаас эрэгтэй 12, эмэгтэй 4, нийт 16 тамирчин оролцсоноос Men’s physique junior болон Men’s physique “Class B” open ангилалд Э.Батдорж хос алтан медаль, “Bodybuilding 75 kg” ангилалд Л.Саруулбат, “Bikini Class B” ангилалд Г.Уянга нар алтан медалийн эзэд болжээ.

Харин “Men’s physique Class C” ангилалд У.Нямтулга, Men’s physique Junior ангилалд М.Мөнх-Од, Bodybuilding Master ангилалд Т.Чахар нар мөнгөн медаль хүртсэн бол “Men’s physique Class C open” ангилалд М.Мөнх-Од, “Men’s physique Class A open” ангилалд Б.Лхагвадорж, “Bikini Class B open” ангилалд Г.Уянга, “Bikini Novice” ангилалд А.Ичинноров тус тус хүрэл медалийн эзэд болжээ.

Д.НЯМАА

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

WordPress spam blocked by CleanTalk.