Монгол түмний уламжлалт сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан эхлэхэд цөөхөн хоног үлдээд байна. Монголын үндэсний бөхийн холбооноос шилдэг найман бөхийг шалгаруулжээ.

Гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанаас хойш нийт 28 барилдаанд зодоглосон амжилтыг харгалзаж бодож гаргасан байна.

Тахиа жилийн шилдэг бөхөөр Ховд аймгийг Зэрэг сумын харьяат улсын харцага Бархүүгийн Бат-Өлзий шалгарсан бол хоёрдугаарт Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага О.Хангай жагсчээ. Удаах байруудад өнгөрсөн жилийн улсын баяр наадмын үзүүр бөх улсын гарьд Ө.Бат-Орших, шинэ заан Н.Жаргалбаяр, улсын арслан Н.Батсуурь, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Т.Баасанхүү, М.Бадарч нар шалгарч шилдэг найман бөхийн тоонд багтжээ.

Харин улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Ц.Содномдорж, П.Бүрэнтөгс, Э.Оюунболд нарын том цолтнууд тахиа жилийн шилдэг найман бөхийн тоонд хараахан багтсангүй.

 

Д.НЯМАА

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

WordPress spam blocked by CleanTalk.