Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос 6 дахь жилдээ зохион явуулж буй U15 насны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн Буянт-ухаа спортын ордонд  2 дахь өдрөө үргэлж байна.

Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 27 баг, эмэгтэй 16 багийн өсвөрийн тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж буй бөгөөд хөдөө орон нутгаас Дундговь, Өмнөговь, Зүүн Хараа, Багануур , Дархан,Архангай, Хэнтий, Дорнод Баянхонгор аймгийн шигшээ багууд хүрэлцэн ирсэн байна.

Энэ удаагийн улсын аваргаас Монгол улсын 15 хүртэх насны өсвөрийн шигшээ багийг бүрдүүлэн ирэх 03 сарын 29-нөөс ХБНГУ-ын Берлин хотноо болох “Easter Cup” тэмцээнд оролцоно.Тэмцээний аваргууд ирэх пүрэв гараг т тодорно.

 

МҮСБХ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

WordPress spam blocked by CleanTalk.