Английн прьемер лигийн 28 дугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Энэ удаа лигийн шилдэг багууд болох Манчестер Юнайтед болон Челси багууд оноолт таарч Манчестер Юнайтед 2:1-ээр ялалт байгуулжээ.

Тоглолтын нэгдүэгээр үеийн 32 дахь минутанд Челсигийн Бразил хагас хамгаалагч Уиллиан гоол оруулж багтаа тэргүүлэл авчирсан.  Харин үүнээс таван минутын дараа “Улаан чөтгөр”-үүдээс Алексис Санчес, Ромелу Лукаку, Антоны Мартиал нарын богинын дамжуулалтаар явсан довтолгоо амжилттай болж Ромелу Лукаку тэмнцээний гоол оруулсан байна.

Тоог тэнцүүлсэн талбайн эзэд шийдвэрлэх хоёрдугаар үед илүү довтолсон тоглолт үзүүлж байсан ч Челсигийн хаалгагч Тибо Куртуа үүргээ сайн гүйцэтгэж байв. Харин 75 дахь минутанд Лукакугийн баруун жигүүрт гоцлон тоглолт хийж төв рүү дамжуулсан бөмбөгийг Хесе Лингард мөргөж багтаа хожил авчирчээ. Энэ тоглолтод Улаан чөтгөрүүд ялалт байгуулж лигийн 59 дэх оноогоо авснаар дэд байрт бичигдэж эхэлсэн юм. Улирлын долоо дахь ялагдлаа амссан Челси 53 оноотойгоор тавдугаарт бичигдэж байна.

Бусад тоглолтуудын үр дүн

Ливерпүүл 4:1 Уэстхем

Боурнмут 2:2 Ньюкасл

Лестер сити 1:1 Сток сити

Брайтон хов албион 4:1 Суонси сити

Уэст бром 1:2 Хадерсфиэлд таун

Уатфорд 1:0 Эвертон

Барнли 1:1 Саутхемптон

 

 

Д.НЯМАА

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

WordPress spam blocked by CleanTalk.