Монголын жюү жицүгийн холбооны өсвөр үе, насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хот, хөдөөгийн нийт 36 байгууллагын 350 орчим тамирчид өрсөлдөж аваргуудаа шалгаруулсан юм. Тус тэмцээний цагаан бүсний эрэгтэйчүүдийн мастерс хоёр ангилалын 69 кг-ын жинд “Garuda” клубийн тамирчин, жүжигчин А.Өнөржаргал мөнгөн медаль хүртлээ. Тэрээр өнгөрсөн жил хүрэл медаль хүртэж байсан билээ.

Энэ онд  10 жилийн ойтойгоо золгосон Монголын Жюү Жицүгийн холбоо энэ оны эхэнд хоёр том тэмцээн зохион байгуулж байгаагийн нэг нь улсын аварга шалгаруулах тэмцээн байсан бол дараагийн тэмцээн нь нэгдүгээр сарын 27-28-нд Улаанбаатар хотод болох Арабын нэгдсэн Эмират улсын холбоотой хамтран зохион байгуулах Азийн нээлттэй тэмцээн (Asia continental pro jiu-jitsu championship-GI) юм.

 

Д.НЯМАА

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу