“Пёнчан 2018” өвлийн олимпийн 23 дугаар наадам өнөөдөр БНСУ-ын Пёнчан хотод эхэлнэ. Энэ удаагийн өвлийн олимпийн наадамд 92 орны  2925 тамирчин, спортын 15 төрөлд өрсөлдөхөөр болоод байгаа юм.

Олимпийн наадмын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр БНСУ-ын Пёнчан хотын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд  20:00 цагаас явагдах хуваарьтай байна. Энэ удаагийн олимпийн наадмыг ТВ 5 телевизийн хамт олон Монгол орон даяар гурван сувгаараа шууд дамжуулан үзүүлэхээр болжээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Солонгосын рок дуучин Ха Хюн Ву, Гакастен болон к-попын Бобалган хамтлагууд нээлтийг үйл ажиллагаанд оролцох юм. Үүнээс гадна 80 хүний бүрэлдэхүүтэй найрал дууны баг, бүжигчид, дуучид Хойд Солонгосоос ирсэн байна. Одоогоор ямар үзүүлбэр үзүүлэх нь тодорхойгүй ч ардын дуу, поп, сонгодог бүтээлүүд тоглох магадлалтай байгаа юм.

Тэмцээн кёрлингийн төрлөөр өнөөдөр эхэллээ. Олимпийн хөтөлбөрт шинээр багтаад байгаа кёрлингийн холимог багийн тэмцээнд БНСУ, БНХАУ, Канад, АНУ, Финланд, Норвеги, Швейцар болон Оросын олимпийн багууд оролцож байна. Үдээс өмнө нэгдүгээр тойргийн тоглолтууд болж, БНСУ, АНУ, Норвеги болон Швейцарын холимог хосыг баг эхний ялалтаа авчээ.

  • БНСУ 9-4 Финланд
  • АНУ 9-3 Оросын олимпийн баг
  • Канад 6-9 Норвеги
  • БНХАУ 5-7 Швейцар

Д.НЯМАА

 

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу