Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн аваргуудын лиг хоёр сар орчим завсарласны эцэст эргэн ирлээ.

Хасагдах шатны эхний тоглолтод Италийн Ювентус талбайдаа Английн Тоттенхемийг хүлээн авч 2:2-оор тэнцлээ. Талбайн эздээс тоглолтын хоёр дахь минутанд Пианичийн дамжуулалтаар Аргентин довтлогч Гонзала Игиуэн гоол оруулж багтаа тэргүүлэл авчирсан. Харин 9 дэх минутанд Гонзала Игиуэн торгуулийн цохилтоос гоолдож багийнхаа тэргүүллийг баталгаажуулсан юм.

Харин 35 дахь минутанд Тоттенхемийн мэргэн бууч Харри Кейн үүргээ гүйцэтгэж Жанлужи Буффоны хаалганд гоолдож тооны харьцааг ойртуулжээ. Шийдвэрлэх хоёрдугаар үеийн 71 дэх минутанд Дани хагас хамгаалагч Эриксен чөлөөт цохилтоос тэмцээний гоол оруулсан. Энэ тоглолтод Тоттенхем хаалгаруу 12 удаа цохиж хоёрыг нь гоол болгосон юм. Хоёр багийн хариу тоглолт хоёр долоо хоногийн дараа Английн “Уэмби” цэнгэлдэх хүрээлэнд болно.

 

 

Д.НЯМАА

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

WordPress spam blocked by CleanTalk.