2016, 2017 он дамнаж, 3 сар үргэлжилсэн Дээд Лигийн тоглолтод учраа бүрээ хожиж, багтаа маш чухал ялалтын оноо авчирч байсан тоглогч бол Цэцэн Гэрсийн Баярмагнай байлаа. Түүний ялалт Цэцэн Гэрсийг аваргын төлөө тоглоход хүргэсэн гэж судлаачид үзэж байна. Тэрбээр аваргын төлөөх шувтаргын тоглолтод ч залуу дэд мастер Билэгжаргалыг дараалан хожиж багтаа чухал нэг оноог авчирч байсан.

Харин Мон-Лаа багийн Билэгжаргал бол “мөнгөн” гуравдугаар ракетаар шалгарсан. Тэр тоглолтын явцад 3 хожигдохдоо ганцхан Баярмагнайд хожигдсон статистик үзүүлэлт гарчээ. Билэгжаргалын хожил бүр үнэтэй, ялангуяа Бласт багийг хагас шигшээд буулгаж авахад түүний ялалт чухал нөлөө үзүүлсэн байна.

Э.ОТГОНЖАРГАЛ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

WordPress spam blocked by CleanTalk.