“Токио-2020”-д уралдах Монголын хоёр дахь марафонч тодров.

Хонгконг улсад “Алтан зам” марафон гүйлтийн олон улсын тэмцээн болоход манай тамирчин Б.Мөнхзаяа зургадугаар байр эзлэв.   

Энэ тэмцээнээс “Токио-2020” олимпийн наадамд оролцох норматив олгосноороо онцлог юм. Манай марафонч Б.Мөнхзаяа медалийн үзүүрээс атгаад алдсан ч олимпийн замд гүйх болзол хангалаа.

Үүнээс өмнө Г.Хишигсайхан Японд болсон “Сэншү марафон”-оос алтан медаль хүртснээр олимпийн наадмын норматив биелүүлээд байв. Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос олимпод өрсөлдөх тамирчдын нэрсийг албан ёсоор батламжлах юм.

О.ДАШ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу