2001 оны МУАШТэмцээнд миний багш ОУХМ Галбадрах багштай аваргын төлөө нэг ах тоглоод хожигдож байхад нь хүн болгон сайн тоголсон шүү дүү хүү гэж хэлж байж билээ. Тэмцээн дуусаад шагнал гардуулах ёслол дуусахын алдад хожигдсондоо сэтгэл гундуухан доошоо шал ширтэн зогсож байхад  Спортын мастер цолоор нэгэн тамирчныг шагнасан нь Ядмаагын Бэгз ах байсан юм. Миний хувьд анх тэгж л Я.Бэгз ахыг таньж мэдэж байсан хэрэг. Тэр өдрөөс хойш яг нэг жилийн дараа Бэгз ах мөн л Галаа багштай тааран партын харьцаа 2:2 9:9 байхад зүүн талаасаа 2 давуулалт хийн 2 оноо авч анхны аваргаа авч байсныг нь тод санадаг юм. Аваргын тоглолт эхлэхээс өмнө чихэвчтэй хөгжим сонсон тайван сууж байхыг нь би хараад ингэдэг л юм байх даа гэж бодож байж билээ.  Бэгз ах сэтгэл хөдлөл ихтэй ч тоглолтон дээр гаргаж байсныг нь би харж байгаагүй юм. Анхны аваргаа аваад шууд л Галаа багштай гар бариад явж байж билээ. Тухайн үед би теннисэнд ороод 3-н жил болж байлаа Бэгз ах өөр клубын тамирчин хааяа манай клубээр ирэхэд нь дуртайяа бид 2 оноо авч тоголдог байж билээ. Бидний хувьд Бэгз ахаас 2 оноо авч тоглохдоо хожих хожигдлыг бодох биш шинэ зүйл сурах гэж тоголдог байлаа. Бэгз ах өмнө нь хамгаалж тоголдог байсан болохоор маш сайн бөмбөгөө мэдэрч  чаддаг бөмбөгийг олон янзаар эргүүлдэг одоо ч гэсэн хүндхэн хэцүү учрааны нэг билээ. Бидний үеийн тамирчид болох Алтантулга, Төрсайхан, Батбаяр, Ариунболд,Энхсайхан,Төрболд бидэнтэй ахархаад байхгүй яг л найзууд юм шиг харьцаж заавар зөвлөгөө өгдөг байсан нь саяхан л юм шигсанагдана. 
2004 оны Спартакиадын аварга авахдаа ганцхан хүнд нэг парт алдсан гэдэг ямар түвшний тамирчин гэдгийг харуулж байх шиг. 2006 оноос хойш БНСАУ-д эрдмийн мөр хөөн яваагүй байсан бол олон ч удаа улсын аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг авах байсан гэдэг нь гарцаагүй.  2011 онд Монголд ирэн түүнээс хойш тасралтгүй оролцож байгаа бөгөөд ясны тамирчин гэдгээ одоо хүртэл залуу хойч үед харуулсаар байгаа ба 2015 оны улсын аваргад 37 насандаа финалдаж мөнгөн медаль,  холбооны цомын аваргад алтан медаль авсан нь мөн л шинэ дээд рекорд тогтоож чадсан юм. Саяхан 7 хоногын өмнө Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Mongolian Cup 2017” олон улсын тэмцээнд нэг бүрчилсэн төрөлд 4-т аварга болсон аварга болсон тамирчинтай хагас шигшээд таарч хамгийн ойрхон хожигдсон теннисчин юм. Бэгз ахын хувьд 2004,2008,2016 оны “Бүх ард түмний спартакиадын алт мөнгө хүрэл медальтай ширээний теннисны цор ганц тамирчин бөгөөд МУАШТэмцээнээс 2002 оны алт, 2001,2003,2015 оны мөнгө, 2003,2005,2006,2013,2016 онуудын хүрэл медальтай тамирчинюм. 
2013 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд Миний бие Бэгз ахтай хослон Олимп дэлхийн аваргуудаас нэг парт салгаж тоглолт дууссаны дараа Хятадын олимп дэлхийн аварга Ма Лонг Бэгз ахыг сайн тоголсон гэж  Харин Зан Жи Кэ Монголын тамирчид дажгүй тоголдог юм байна гэсэн өнгө аясаар МЭНГГҮГУО /Монгол улсаа гэж./ гэж хэлж байсан юм. Бэгз ах Монголд төдийгүй олон улсад ч үнэлэгдэж БНСАУ-д хичээлийн хажуугаараа багшилдаг байсан бол одоо тэрбээр Өвөрмонголд хятадуудад теннис зааж байгаа нь гайхалтай. Спорт бол насны хязгаартай гэдэг боловч нас бол ердөө тоо гэдгийг Ядмаагийн Бэгз ах маань харуулсаар л байна.
Э.Лхагвасүрэн

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу