Аваргуудын Лигт аваргалах. Энэ бол Ювентус багийн зорилго, мөрөөдөл. Энэ зорилгодоо хүрэхийн тулд сүүлийн 4 жилийн 3 -д нь аваргалаад буй, түүнд нөлөө үзүүлсэн Роналдог өөрийн багтаа Ювентус авсан. Роналдо ч зөвшөөрсөн. Тэгвэл Ювентус баг, Роналдо довтлогчийн хэн хэн нь асуудалд унахад ойртлоо. Роналдо айлын хаалганд биш, бүр өөрийн хаалганд гоолдож, багийнхаа итгэл найдварыг бөхөөчихлөө. 0:0 -өөр өндөрлөж болох байсан тоглолт бүр 2:0-ээр, Атлетико Мадридын давамгайллаар өндөрлөв.

Хариу тоглолтонд Атлетико Мадридыг хожно гэдэг амаргүй даваа. Тэд хамгаалалт нягт, дээр нь маш осолтой хариу довтолгоонтой. – Роналдо хөгширсөн, муудсан. Тэр гоол оруулж чадахаа больсон. Тиймээс ч Реал Мадрид түүнийг зарсан. Тэр 7 тоглолтонд дөнгөж азаар нэг гоол оруулсан. Түүний эрин үе дууссан гэж Атлетико Мадрид багийн дасгалжуулагч Симоне хэлэв. Тэгснээрээ Роналдог өдөж, улам шатаах гэсэн оролдлого хийлээ.

Н.САЙНБИЛЭГ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу